Эмнэлгийн орноос “алга болсон” монгол зохиолч Хадагийн сураггүй болсны нэг жил
Б. Марал
2026-02-12
/
Улс төр

Эмнэлгийн орноос “алга болсон” монгол зохиолч Хадагийн сураггүй болсны нэг жил

 

2025 оны хоёрдугаар сарын 6-нд Өвөр Монголын нэрт зохиолч, номын худалдаачин, хүний эрхийн идэвхтэн Хада эмнэлгийн орноосоо сураггүй алга болсон. Түүнийг Хятадын төрийн аюулгүй байдлын албаныхан эмнэлгээс авч явсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна. Өнөөдөр түүний алга болсноос  хойш яг нэг жил өнгөрсөн ч Хадагийн амьд эсэх, хаана байгааг хэн ч мэдэхгүй хэвээр байна.

 

Хада 2014 онд шоронгоос суллагдсанаасаа хойш байнгын гэрийн хорио, 24 цагийн хяналтад байсан. Олон арван жилийн хорих ял, дарамт, мөрдөлтөөс үүдэлтэйгээр түүний биеийн байдал эрс муудаж, эрхтэн тогтолцооны ноцтой дутагдалд орон эмнэлэгт хүргэгдсэн ч тэндээсээ дахин “алга болжээ”. Эмнэлэгт хүргэх хүртэл түүнийг харгалзаж байсан хүмүүс нь төрийн аюулгүй байдлын ажилтнууд байсан аж.

Идэвхтнээс “төрийн дайсан” болтлоо хавчигдсан амьдрал

Хада анх 1995 онд монголчуудын эрх, соёл, хэлний асуудлаар идэвхтэй дуугарч эхэлснийхээ төлөө баривчлагдаж, улмаар 15 жилийн хорих ял сонссон. Шоронд байх хугацаандаа түүнийг эрүүдэн шүүсэн гэх мэдээлэл бий. Түүний эхнэр Шинна нөхрийнхөө эзгүйд хамтран байгуулсан Монгол судлалын номын дэлгүүр болон уншлагын клубийг үргэлжлүүлэн ажиллуулж байв. Гэвч 2001 онд уг дэлгүүрийг түр хааж, уншлагын клубын 200 гаруй сурагчийг байцааж, 2010 онд бүрмөсөн хаасан байна. Хада ялаа эдэлж дууссан ч эрх баригчид түүнийг дахин дөрвөн жил хууль бусаар хорьж, суллагдсаны дараа ч эрх чөлөө олгоогүй юм.  Хадагийн гэр бүл ч мөн адил хавчигдсаар ирсэн. Эхнэр Шинна, хүү Уйлэс нар олон удаа баривчлагдаж, мөрдөгдөж, дарамтад оржээ.

 

Монгол зохиолчдыг онилсон төрийн бодлого

Хада бол Хятадын талын дарамтад өртсөн олон монгол зохиолчийн нэг юм. “Эх хэлээ аваръя” нэртэй, Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төвтэй хамтран гаргасан шинэ тайланд Хятад улс монгол хэл, соёлыг цахим орчноос системтэйгээр арчиж устгаж буйг баримтаар нотолсон байна. Монгол зохиолчид соёл, түүх, хэлээ хадгалан үлдэхэд чухал үүрэгтэй. Гэвч яг энэ үүргийнхээ төлөө тэд хоригдож, дуугүй болгуулж, суллагдсан ч жинхэнэ утгаараа эрх чөлөө эдэлдэггүй.

Тухайлбал, зохиолч, эсээч Хуучинхүү Говрууд 2010 онд Хада суллагдах ёстойг дэмжсэн нийтлэл бичсэнийхээ төлөө баривчлагдаж, гэрийн хорионд орж, зодуулж, интернэт, холбоо харилцаанаас бүрэн таслагдсан. Түүний удирдаж байсан монгол соёл, түүх, хэл, газар нутгийн эрхийн талаар хэлэлцдэг бүх цахим форум хаагдаж, номууд нь хориглогдсон. Тэрээр 2016 онд хорт хавдраар нас барах хүртлээ төрийн хяналтын дор амьдарчээ. 

Мөн зохиолч, түүхч Лхамжав Боржигин 2006 онд хэвлүүлсэн “Хятадын Соёлын хувьсгал” номоороо төрийн албан ёсны түүхийг үгүйсгэж, монголчуудын аман түүхийг баримт болгон дэлгэсэн. Номын аудио хувилбар 2018 онд өргөн тархсаны дараа түүнийг 2019 онд баривчилж, нэг жилийн ял оноосон бөгөөд суллагдсаны дараа гэрийн хорионд байлгасан.

 

Эх хэлний эсрэг бодлого ба 2020 оны эсэргүүцэл

2020 онд Хятадын эрх баригчид монгол хэл дээрх сургалтыг халж, хятад хэлээр заах бодлого хэрэгжүүлснээр эсэргүүцэл өрнөсөн. Үүний хариуд интернэтийг хааж, мянга мянган хүнийг баривчилсан бөгөөд 8,000-10,000 монгол иргэнийг ямар нэг хэлбэрийн цагдаагийн хяналтад авсан байна. Эсэргүүцлийн дараа монгол бичгээр үйл ажиллагаа явуулдаг сайтуудын 89 хувь нь устгагджээ. Гадаадад хүртэл дарамт үзүүлж, Японд номын клуб байгуулсан монголчуудыг хүртэл Хятадын цагдаа нар дарамталсан тухай Human Rights Watch мэдээлсэн байна.

2023 онд Монголд дүрвэсэн Лхамжав Боржигиныг хожим нь хил дамнан барьж, Хятад руу албадан шилжүүлсэн бөгөөд өнөөдөр түүний ч сураг алга.

Хада 2015 онд бичсэн эсээндээ:
“Эсэргүүцэл илүү аюултай ч найдвар өгдөг” хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28