Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

 

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 10 дугаар хуралдаан гуравдугаар сарын  18-ны  өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Төрийн худалдан авах ажиллагааны газар, Сонгуулийн ерөнхий хороо, Шүүхийн сахилгын хорооны Хууль зүйн хэлтсийн дарга, Зам, тээврийн яамны удирдах зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, хэлэлцэн шийдвэрлэв. 

Удирдах албан тушаалын сул орон тоо нөхөх тусгай шалгалтад хамгийн өндөр авч тэнцсэн иргэдэд Төрийн албаны зөвлөлийн дарга гишүүд тухайн албан тушаалдаа тогтвор суурьшилтай ажиллаж мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийг захилаа. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тухайн албан тушаалд хамаарах хуулийг баримталж, ёс зүй, хариуцлагатай ажиллахыг зөвлөв. 

Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хоёр гишүүнийг чөлөөлж, дөрвөн гишүүн томиллоо.  Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хоёр гишүүн нэмж томилов. 

Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнд “Салбар зөвлөлийн ажиллах, үйл ажиллагааг дүгнэх журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарч ажиллахыг зөвлөлөө. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүллээ. 

Төрийн албаны 2026 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай танилцаж, шаардлага хангасан иргэдийг нөөцөд бүртгэх тогтоол батлав гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28