Урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас сая сая хүүхэд нас барж байна
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

Урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас сая сая хүүхэд нас барж байна

 

НҮБ-ын шинэ тайланд дурдсанаар 2024 онд нас барсан 4.9 сая хүүхдийн ихэнхийг нь аврах боломжтой байсан ч олон улсын тусламжийн төсөв танагдаж байгаа нь хүүхдийн эндэгдлийг бууруулах дэлхийн зорилгод саад учруулж болзошгүй байна.

Тайланд дурдсанаар тав хүртэлх насны хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг 2030 он гэхэд зогсоох зорилтын хэрэгжилт 2015 оноос хойш 60 хувиар саарсан байна. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын шинжээчид зорилтод хүрэхийн тулд эрүүл мэндийн тогтолцоонд тогтвортой хөрөнгө оруулалт хийхийг уриалжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Катерин Рассал “урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс нэг ч хүүхэд нас барах ёсгүй. Гэвч хүүхдийн амьд үлдэх түвшний ахиц удааширч байгааг харуулсан сэтгэл түгшээсэн шинж тэмдгүүд илэрч байна. Үүнтэй зэрэгцэн дэлхий даяар төсвийн таналт нэмэгдэж байна” гэж мэдэгджээ.

Хүүхдийн эндэгдлийн хамгийн өндөр түвшин Африкийн Сахарын өмнөд бүс болон Өмнөд Азид хэвээр байна. Эдгээр бүс нутагт нярайн нас баралт их байгаа нь нийт тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бараг тал хувийг эзэлжээ.

Хүүхдийн нас баралтын гол шалтгаанд дутуу төрөлт, уушгины хатгалгаа болон төрөх үеийн гэмтэл багтжээ. Мөн халдварт өвчин томоохон нөлөө үзүүлж байгаа бөгөөд төрсний дараах эхний сараас амьд гарсан хүүхдүүдийн нас баралтын 17 хувийг хумхаа өвчин эзэлж байна.

Мөн тайланд 100 мянган хүүхэд хүнд хэлбэрийн цочмог хоол тэжээлийн дутагдлаас шууд нас барсан гэж дурдсан бөгөөд хамгийн олон тохиолдол Пакистиан, Сомали болон Судан улсад бүртгэгдсэн байна. Гэхдээ хоол тэжээлийн хүнд дутагдал нь бусад өвчнөөр нас барсан олон хүүхдийн суурь шалтгаан болж байгааг тайланд онцолжээ.

Эдгээр нас баралтыг эрүүл мэндийн системд илүү их хөрөнгө оруулалт хийх, вакцинжуулалтыг өргөжүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой боловч тусламжийн төсөв танагдаж байгаагаас амь насыг авардаг олон үйлчилгээ хаагдах аюулд оржээ.

Абдухраман Шариф "Тусламжийн таналт нь урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг нэмэгдүүлж, амь насыг аврах үйлчилгээний тасралтгүй байдлыг алдагдуулж байна. Энэ нь олон арван жилийн ахицыг ухрааж болзошгүй” гэж анхааруулжээ.

Тусламжийн таналтын нөлөөг хянадаг Global Health Cluster-ийн мэдээлснээр өнгөрсөн онд 6600 эрүүл мэндийн байгууллага санхүүжилтийн таналтад өртсөн бөгөөд тэдгээрийн гуравны нэг нь үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.

“Санхүүжилт буурахад үйлчилгээ тасалдаж, хүүхдийн амь нас илүү их эрсдэлд ордог нь тодорхой. Хэрэв тогтвортой хөрөнгө оруулалт хийхгүй бол ахиц улам удааширч, зарим бүс нутагт өмнөх ололт амжилт ухрах эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С.Бямбацогт ХҮН намын зөвлөлд мэдээлэл өгч байна

Уржигдар 14 цаг 06 мин

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Уржигдар 14 цаг 02 мин

Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа

Уржигдар 13 цаг 48 мин

ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно

Уржигдар 12 цаг 32 мин

Хөх халим тив дамнан нүүдэллэдэг...

Уржигдар 12 цаг 17 мин

Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ

Уржигдар 12 цаг 14 мин

Улсын гадаад валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Уржигдар 12 цаг 13 мин

АНУ Ираны хамгийн өндөр гүүр лүү халджээ

Уржигдар 11 цаг 40 мин

ТББХ: “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг дэмжлээ

Уржигдар 11 цаг 15 мин

Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана

Уржигдар 11 цаг 12 мин

Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Уржигдар 10 цаг 52 мин

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Уржигдар 10 цаг 50 мин

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

Уржигдар 10 цаг 47 мин

Ө.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадаг

Уржигдар 10 цаг 45 мин

Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ

Уржигдар 10 цаг 42 мин

АТГ: 169.0 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Уржигдар 10 цаг 39 мин

Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй

Уржигдар 10 цаг 38 мин

Нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ

Уржигдар 10 цаг 37 мин

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

2026-04-02

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

2026-04-02