Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Б. Марал
2026-03-18
/
Улс төр

Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо

 

Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний 2 сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израйлаас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 08-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна.

Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний хуралдаанаар "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгохоор Монголбанк болон Арилжааны банкуудтай холбогдох уулзалтыг зохион байгуулж зээлийн нөхцөл шаардлагыг боловсруулаад байна. Энэ онд багтаан 150 мянган метр.куб багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28