Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй танилцлаа
Б. Марал
2026-03-18
/
Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдтэй танилцлаа

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2026.03.18) хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хуралдаан 10 цаг 18 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.

Хуралдаан даргалагч эхний асуудал буюу Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал гарган санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулан томилгооны сонсгол явуулж, Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгч бус хоёр гишүүнийг томилсон байдаг. Нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах явцад Улсын Их Хурлын гишүүдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгож, холбогдох хуульд нийцүүлэх санал гаргажээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, Ажлын хэсэг байгуулахаар болсон гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар танилцууллаа. Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулж, хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын тогтоолын төслийг боловсруулсан гэв. Таван гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор тогтоолын төсөлд тусгасан байна.

Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар дэмжиж, үг хэлэв. Тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.2 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Хэлэлцэж буй асуудлаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Хууль зүйн байнгын хороо хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэв.

Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хийж, УИХ-ыг ердийн шүүхэд дуудах эрхгүй, зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр шийдвэрлэх зохицуулалттайг онцолж байлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28