Европ Кремльтэй яриа хэлэлцээгээ сэргээх үү: Дайны дараах дипломат сорилт
Б. Марал
2026-02-12
/
Дэлхий

Европ Кремльтэй яриа хэлэлцээгээ сэргээх үү: Дайны дараах дипломат сорилт

 

ОХУ Украинд халдан довтолсноос хойш Европ тивийн аюулгүй байдал  үндсээрээ өөрчлөгдсөн. Дипломат харилцаа тасарч, эдийн засгийн хориг арга хэмжээ шат дараатайгаар хэрэгжиж, Москва олон улсын тавцанд тодорхой хэмжээнд тусгаарлагдсан. Гэвч дайн сунжирч, геополитикийн нөхцөл байдал шинэ шатанд шилжихийн хэрээр Европын орнуудын өмнө нэг том асуулт гарч ирээд байна. Кремльтэй яриа хэлэлцээгээ сэргээх үү, эсвэл шахалт үзүүлэх  үү? НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте энэ асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр холбоотнуудад чиглэл өгөх нь өөрийн үүрэг биш ч, аливаа улс орон бие даан шийдвэр гаргах боломж нээлттэй гэдгийг онцолсон. Францын эхлүүлсэн техникийн түвшний харилцааг бусад улс дагаж болно гэж тэр үзэж байна. Руттегийн хэлснээр, “аймшигтай энэ дайныг аль болох хурдан дуусгах санаачлага бүрийг” дэмжих нь чухал. 

Түүний мэдэгдлийн өөр нэг анхаарал татсан хэсэг нь АНУ-ын манлайллын тухай байв. “Мөс хагалж буй хүн бол АНУ-ын ерөнхийлөгч” хэмээн тэр тодотгож, Вашингтоны оролцоог энхийн үйл явцын гол хөдөлгөгч хүч гэж үнэлжээ. Энэ нь Европын аюулгүй байдлын асуудалд ч АНУ голлох үүрэг гүйцэтгэсээр байгааг илтгэнэ.

Гэвч Европ өөрөө нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй байна. Зарим улс АНУ-ын санаачилсан энхийн хэлэлцээнд нэгдэх нь стратегийн хувьд зүйтэй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Европын ашиг сонирхол орхигдох вий хэмээн болгоомжилж байна. Түүнчлэн ОХУ Украинд халдсаныхаа төлөө дипломат тусгаарлалтад үлдэх ёстой, яриа хэлэлцээг сэргээх нь буруу гэсэн хатуу байр суурь ч оршсоор байна.

Эцэст нь хэлэхэд, Кремльтэй яриа хэлэлцээг сэргээх эсэх асуудал нь зөвхөн гадаад бодлогын тактик бус, Европын стратеги харилцааны ирээдүй, АНУ-тай харилцах шинэ тэнцвэрийн асуудал болж хувирчээ.

Эх сурвалж: The Moscow Times

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28