Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ

 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувь буюу 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 66.8 хувь буюу 3.4 их наяд, цахилгаан хий, уур агааржуулалтын салбар 43.3 хувь буюу 235.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 их наяд төгрөг болж нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбар 2.3 дахин буюу 2.9 их наяд, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 17.3 хувь буюу 449.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдрийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдрийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.9-86.1 хувиар нэмэгдсэн бол цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, газрын тос, хайлуур жонш, хүрэн нүүрс, мөнгө, цайрын баяжмал 1.3-88.6 хувиар багассан байна.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цэвэр спирт, самнасан ноолуур, шохой, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цемент зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.2-83.7 хувиар нэмэгдэж, харин ус, ундаа жүүс, гурил, катодын зэс, шингэн сүү, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7-68.8 хувиар багасжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 77.3 хувь буюу 5.5 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 99.7 хувь буюу 5.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.

Гадаад зах зээлд дээрх хугацаанд 9.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.5 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 29.5 хувийг нүүрс, 68.3 хувийг металлын хүдэр, 1.1 хувийг газрын тос олборлолтын, 1.1 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28