Улаанбурханы өвчлөлд 5.5 тэрбумыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргаж, шаардлагатай арга хэмжээг авсан
Б. Марал
2026-02-12
/
Улс төр

Улаанбурханы өвчлөлд 5.5 тэрбумыг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргаж, шаардлагатай арга хэмжээг авсан

 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн мэдээлснээр  улаанбурханы өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гарган, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр улаанбурханы өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулж чадсан байна. Гэсэн хэдий ч дархлаажуулалтын хамрагдалт хангалтгүй хэвээр байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд нийт өвчлөгсдийн 70 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ товлолын дагуу дархлаажуулалтад бүрэн хамруулах, иргэд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахихыг албаныхан уриаллаа.

Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах шийдвэр гарсан талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээллээ. Тэрбээр энэхүү шийдвэр нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог Монгол Улсад бүрэн нэвтрүүлэх түүхэн алхам болсныг онцолсон юм. Мөн Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээллээ E-Mongolia системээр дамжуулан харах боломжтой болсон байна. Иргэн өөрийн болон хүүхдийнхээ мэдээллээр E-Mongolia-д нэвтэрч, “Эрүүл мэндийн даатгал” цэсийг сонгосноор даатгалаар үнэ төлбөргүй авсан тусламж, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна. Уг E-Mongolia системийн шинэчлэлийг хамтран хийсэн ЦХИХХ-ын сайд Э.Батшугарт талархал илэрхийллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28