Израилийн цохилтоор амиа алдсан Али Лариджанигийн өшөөг авахаа Иран анхаарууллаа
Б. Марал
2026-03-18
/
Дэлхий

Израилийн цохилтоор амиа алдсан Али Лариджанигийн өшөөг авахаа Иран анхаарууллаа

 

67 настай Али Лариджани нь Ираны Исламын Бүгд Найрамдах улсын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг бөгөөд улсын аюулгүй байдлын бодлогыг тодорхойлогч гол архитекторуудын нэг байв. Тэрбээр мөн Ираны дээд удирдагч Али Хаманей-ийн ойрын зөвлөхүүдийн нэг байсан юм.

Ираны албан ёсны  агентлагийн мэдээлснээр Лариджани охиныхоо гэрт зочилж байх үедээ Тегераны зүүн захад болсон АНУ-Израилийн хамтарсан агаараас өгсөн цохилтын үеэр амь үрэгджээ. Израилийн батлан хамгаалахын сайд түүнийг Израилийн цохилтоор амиа алдсан болохыг баталсан байна.

Шашны нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай Лариджани 1979 оны Ираны хувьсгалын дараа төрийн өндөр албан тушаалуудыг хашсан ах дүү нартай. Тэрбээр бодлогын хувьд прагматик боловч Ираны теократ тогтолцоог хамгаалахад тууштай байр суурь баримталдаг улс төрчөөр үнэлэгддэг байв.

Сүүлийн жилүүдэд Лариджани Ираны дотоодын томоохон эсэргүүцлийн жагсаалыг дарахад оролцсон гэж барууны орнууд буруутгасан. АНУ-ын Сангийн яам түүнийг жагсаал цуглааныг хүчээр тараах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж, хориг арга хэмжээ авч байв.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр уг мөргөлдөөний үеэр хэдэн мянган хүн амь үрэгдсэн нь 1979 оны Ираны хувьсгалаас хойших хамгийн том дотоодын эмх замбараагүй байдлын нэг гэж тооцогддог.

Лариджанигийн үхэл нь Ираны улс төрийн дээд түвшинд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа дээд удирдагч Али Хаменей нас барсны дараах эрх мэдлийн өрсөлдөөнд улс төрчдийн нөлөө багасаж, харин цэргийн хүчний байгууллагууд илүү хүчирхэг болж байгаа нөхцөлд энэ үйл явдал өрнөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28