Баянгол дүүрэг Пусан хотын Гымжон дүүрэгтэй хамтран ажиллана
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

Баянгол дүүрэг Пусан хотын Гымжон дүүрэгтэй хамтран ажиллана

 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй албаны хүмүүс 2026 оны гуравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-ын Пусан хотод ажиллалаа. 

Энэ үеэр БНСУ-ын Пусаны Үндэсний их сургуульд очиж, тус сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан “Мөнх ногоон сан”-гаас тус сургуулийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Тус сан нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвх, сурлагаараа тэргүүлсэн Пусаны Үндэсний Их сургуулийн оюутнуудад 16 дахь жилдээ тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ жилийн тэтгэлэгт манай улсаас тус сургуульд сурч буй Ч.Болор хамрагдсан байна. Тэрбээр тус сургуульд Нийгмийн халамжийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн. Одоо магистрт сурч байгаа ба тэнхимдээ анхны гадаад оюутан юм. Энэ үеэр Пусаны Үндэсний их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн удирдлагууд болон багш нартай уулзаж тодорхой асуудлуудаар санал солилцлоо. Тодруулбал, 

  1. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхэд залууст тус сургуулийн талаар тусгайлсан танилцуулга мэдээлэл өгүүлэх, тэдэнд зориулсан элсэлтийг зохион байгуулах, 
  2. Оюутан, залуусыг солилцооны хөтөлбөрт хамруулах, 
  3. Төрийн албанд ажиллаж байгаа залууст бакалаврын дараах сургалтуудыг олгох талаар ярилцлаа. 

Мөн тус хотод ажиллах үеэрээ Гымжон дүүргийн Засаг дарга Юн Иль Хёнтой уулзаж хэд хэдэн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Пусаны Үндэсний их сургууль нь Гымжон дүүрэгт байдаг бөгөөд дүүргийн Засаг дарга Юн Иль Хён болон албаны бусад хүмүүстэй уулзаж хэд хэдэн чиглэлээр санал солилцон хамтран ажиллахаар боллоо. Үүнд, 

  1. Пусаны Үндэсний их сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, 
  2. Тус дүүргийн нутагт үзэсгэлэнт Гымжон уул болон мянганы түүхтэй Бомосо хийд байдаг бөгөөд энэ бүхнийг түшиглэн аялал жуулчлалын салбар хөгжсөн. Иймд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, 
  3. Хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг талаар туршлага судлах,

Мөн ногоон байгууламж, хот нийтийн аж ахуйн чиглэлээр туршлага судалж, хамтран ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28