Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ
Б. Марал
2026-03-18
/
Дэлхий

Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ

 

Ираны Хөл бөмбөгийн холбоо ирэх зун болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гурван тоглолтыг АНУ-аас Мексик рүү шилжүүлэх асуудлыг Олон улсын хөл бөмбөгийн холбоотой (ФИФА) хэлэлцэж байгаа тухайгаа мэдэгджээ.

Аюулгүй байдлын шалтгаанаар ийм хүсэлт гаргасан гэж Ираны Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж мэдэгдсэнийг Мексикт суугаа Ираны Элчин сайдын яам Х нийгмийн сүлжээний хуудсандаа мэдээлсэн байна.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны шигшээ багийн аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн тул бид АНУ руу явахгүй нь тодорхой. Бид дэлхийн аваргын тоглолтуудыг Мексикт явуулах талаар ФИФА-тай хэлэлцээ хийж байна” гэж Мехди Таж хэлжээ.

Ираны шигшээ баг ДАШТ-ийн хэсгийн шатанд Шинэ Зеланд, Бельгийн багуудтай Лос-Анжелест, Египетийн багтай Сиэтл хотод тоглох ёстой. Ираны шигшээ баг Аризона муж улсад Тусон хотод байрлах аж.

Д.Трамп хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ, Иран улс ДАШТ-д оролцож болох боловч шигшээ багийнх нь тоглолтыг АНУ-д зохион байгуулах нь "тэдний амь нас, аюулгүй байдлын үүднээс дэмий” байж магадгүй гэсэн байна.

Харин Ираны эрх баригчид хоёрдугаар сарын сүүлчээр АНУ, Израилын эхлүүлсэн дайны улмаас ирэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “бойкотлох” боломжийг хэлэлцэж байгаа гэдгээ мэдэгджээ. Гэхдээ албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна.

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик улсуудад болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28