Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна
Б. Марал
2026-03-18
/
Улс төр

Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба "Конрад-Аденауэр сан" Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран "Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт"-ыг гуравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад 19 аймгийн телевиз, радио, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагаас нийт 36 сэтгүүлч хамрагдаж, COP17 Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол, олон улсад танилцуулах санал санаачилгын талаар мэдээлэл өглөө. Мөн COP17-г эх орондоо зохион байгуулах явцад сэтгүүлчид анхаарвал зохих асуудлууд, тухайн улс орны иргэд тодорхой мэдлэг мэдээлэлтэй байхын давуу тал, боломж, ЦЭНХЭР болон НОГООН бүсийн ялгаа, дэлхий дахинд цөлжилт, газрын доройтол ямар хэмжээнд хүрсэн, улс орнуудад үзүүлж буй нөлөөлөл, энэ чиглэлд НҮБ-аас баримталж буй гол бодлого, чиг хандлагын талаар танилцуулж, салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Сэтгүүлчид зургаан багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах байдлаар сургалт үргэлжилнэ гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28