Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Б. Марал
2026-02-12
/
Нийгэм

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ

 

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 2026 оны 1 дүгээр сард 1.39 болж, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус тус өссөн байна.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.05 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.11 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.0 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувиар өссөн нь хамгийн бага байна. Мөн 2026 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.83 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 16.5 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувиар өссөн нь хамгийн бага байна.

ЭХ СУРВАЛЖ: ҮСХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28