Монгол цэргийн өдөр тохиож байна
Б. Марал
2026-03-18
/
Нийгэм

Монгол цэргийн өдөр тохиож байна

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ түүхэн өдөр Дамдин Сүхбаатар жанжны удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө анхны ялалтын буухиаг асаасан билээ. Тэр мөчөөс эхлэн Монголын орчин цагийн Зэвсэгт хүчний түүх бичигдэж, эх орончдын зориг, эв нэгдэл, итгэл сэтгэл нэгэн дор нэгдсэн бахархалт замнал эхэлсэн юм.

Энэхүү ялалтын утга учрыг мөнхжүүлэн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар тогтоолоор уг өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр тэмдэглэх шийдвэр гаргаж, ард түмний ой санамжид алдар гавьяаг нь мөнхөлсөн түүхтэй. Харин Монгол Улсын Их Хурал 2011 онд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэх болж, эх оронч үзэл, үндэсний бахархлыг шинэ цагийн өнгө төрхтэй уялдуулан үргэлжлүүлэн бадрааж байна.

Монгол цэргийн түүх бол зөвхөн нэгэн үеийн бахархал бус, хэдэн мянганы туршид тасралтгүй үргэлжилсэн эх оронч сэтгэлийн илэрхийлэл билээ. Хүннү улс, Сяньби-гаас эхлээд Их Монгол улс-ыг байгуулсан Чингис хаан, түүний үр хойчсын баатарлаг үйлс, улмаар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн хоёрдугаар дайн зэрэг түүхэн сорилтуудыг даван туулж ирсэн ард түмний тэсвэр хатуужил, эр зоригийн тод илэрхийлэл юм.

Өнөөдөр ч Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд идэвхтэй оролцож, “цэнхэр дуулгатнууд” нэрийн дор олон улсын энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэйгээр үүргээ гүйцэтгэн, эх орныхоо нэрийг дэлхийд өндөрт өргөж явна.

Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бүтээсэн “Монгол цэргийн өдөр”-ийн энэ түүхэн ойгоор үе үеийн ахмад дайчид, энх цагийн манаанд зогсож буй нийт бие бүрэлдэхүүн, мөрдэс зүүсэн хэн бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед бадран мандан байх болтугай!

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28