“Washington Post” сонин ажилчдынхаа гуравны нэгийг цомхотгосон нь ямар шалтгаантай байв
Б. Марал
2026-02-06
/
Дэлхий

“Washington Post” сонин ажилчдынхаа гуравны нэгийг цомхотгосон нь ямар шалтгаантай байв

Amazon компани энэ жил хиймэл оюун ухаан, робот хөгжүүлэлтэд  200 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ нь AI-ийн дэлхийн өрсөлдөөнд технологийн аваргууд хөрөнгө оруулалтаа улам эрчимжүүлж буйн ээлжит жишээ болов. Энэхүү мэдэгдэл нь Amazon-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын эзэмшлийн Washington Post сонин ажилтнуудынхаа гуравны нэгийг цомхотгоно гэж зарласнаас ердөө нэг хоногийн дараа гарч ирсэн нь олны анхаарлыг татаж байна. 

Amazon 2025 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улиралд 213.4 тэрбум ам.долларын орлого олсон ч ашиг нь Уолл Стрийтийн таамгаас ялимгүй доогуур гарчээ. Гэсэн ч компанийн орлого өмнөх оныхоос 14 хувиар өссөн байна. Цэвэр ашиг 21.2 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.95 ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм.

Гүйцэтгэх захирал Энди Жэссигийн мэдэгдсэнээр, Amazon энэ онд хөрөнгө оруулалтын зардлаа 125 тэрбумаас 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан хэмжээнээс хавьгүй өндөр дүн юм. Тус хөрөнгө оруулалт нь AI, чип, робот, нам орбитын хиймэл дагуулын технологи зэрэг салбарт чиглэнэ. Amazon-ийн үүлэн тооцооллын үйлчилгээ болох AWS-ийн орлого 24 хувиар өсөж, 35.6 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 13 улирал дахь хамгийн хурдан өсөлт байлаа. Мөн сурталчилгааны орлого 22 хувиар нэмэгджээ. Харин орлогын тайлан хүлээлтээс доогуур гарсны дараа Amazon-ийн хувьцаа арилжааны дараах зах зээл дээр бараг 9 хувиар унасан байна. Үүний улмаас Жефф Безосын хөрөнгө 9 тэрбум ам.доллароор багассан ч түүний нийт хөрөнгө 235 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Мөн “Washington Post”-ын ерөнхий редактор асан, 11 удаагийн Пулитцерийн шагналт Мартин Барон “Ж.Безосын энэхүү шийдвэр тус сонины ирээдүйн зорилгыг сулруулж цаашид уншигчид цөөрөх эрсдэл бий” хэмээн болгоомжилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28