Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ
Б. Марал
2026-03-17
/
Дэлхий

Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ

 

Куба даяар цахилгаан эрчим хүч тасарсны улмаас тус улсын нийт хүн ам буюу 10 орчим сая хэрэглэгч тог цахилгаангүй болсон тухай цахилгаан шугам сүлжээний UNE оператор компани өчигдөр мэдээлжээ.

Эрчим хүчний хангамжийг сэргээх арга хэмжээ авч байна гэж тус компанийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд бичсэн байна. Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн блэкаут буюу орон даяар тог тасрахаас өмнө хэдэн хоногийн турш олон цагаар цахилгаан тасалж байжээ.

АНУ-ын эрх баригчид Кубад нефть нийлүүлэхийг хориглосны улмаас тус улсад эдийн засаг, эрчим хүчний гүнзгий хямрал нүүрлэсэн байна. Тус улсад газрын тосоор ажилладаг хуучирсан технологи бүхий цахилгаан станцууд байдаг. Саяхныг хүртэл Кубад нефть нийлүүлдэг гол улс байсан Венесуэл рүү АНУ довтолж, ерөнхийлөгч Н.Мадурог баривчлан авч явснаас хойш Венесуэл улс нийлүүлэлтээ зогсоосон юм. Ройтерсийн мэдээнд дурдсанаар, он гарснаас хойш Кубын боомтуудад ердөө хоёрхон жижиг танкер ирсэн байна. Нэг нь нэгдүгээр сард Мексикээс нефть, нөгөө нь хоёрдугаар сард Ямайкаас шингэрүүлсэн хий ачиж иржээ.Үүнтэй холбоотойгоор Кубад нефть нийлүүлэхээр завдсан улс орнуудад өндөр татвар ногдуулна гэж Вашингтон сүрдүүлсэн байна.

Үүний хариуд Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель хэлэхдээ, АНУ-ын энэ бүслэн хаалт бол геноцид хийхэд чиглэсэн фашист үйлдэл гэжээ. Харин 13-ны өдөр тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн гэлээ.

Мөн Кубын засгийн газрын шадар сайд Оскар Перес-Олива өчигдөр телевизийн NBC News сувагт ярилцлага өгөхдөө “Куба улс АНУ-ын компаниуд болон АНУ-д амьдардаг кубачуудтай худалдааны уян хатан харилцаа тогтооход бэлэн байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28