Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ
Б. Марал
2026-03-17
/
Улс төр

Эдийн засаг 6.8 хувиар өссөн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

 

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрсэн эерэг үзүүлэлттэй гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасжээ.

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.36 тэрбум ам.доллар байсан нь 2024 оны мөн үеийнхээс 39 хувь буюу 870 сая ам.доллароор багасахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хууль эрх зүйн орчин тогтворгүй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь нөлөөлсөн байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 2.8 тэрбум ам.доллар орчим байсныг олон улсын статистик тайланд дурдсан байдаг. Үүний дийлэнх нь уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр логистик, газрын тос боловсруулах, аж үйлдвэрийн төслүүдэд чиглэжээ.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэдээ хүргэх” 300 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг ЭЗХЯ-ны дэд сайд С.Даваасүрэн “Мега төслийн танилцуулга уулзалт өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэснийг ЭЗХЯ мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, эдийн засгийг дэмжих төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тустайг тодотгоод, "Томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байна. Агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг тулгамдаж буй асуудалд хувийн хэвшлийн шинэ төсөл санаачилгыг хүлээж авахад бэлэн” гэв. Улаанбаатар хотод одоогоор “Агро сити”, “Хүннү хот”, “Налуу Ухаа” төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр нь эдийн засгийг дэмжих, шинэ хот байгуулах бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэх, хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой юм.

Энэ сарын 16-20-нд зохион байгуулах “Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” долоо хоногийн хүрээнд ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болсон өдөрлөгт оролцогчид төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн тухай санал солилцов. Энэ үеэр Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хүннү хотын хөгжлийн корпорац ХХК төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28