МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Б. Марал
2026-03-16
/
Улс төр

МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.16/ хуралдаж, 88.3 хувийн ирцтэйгээр хоёр асуудлыг хэлэлцэж байна.

1.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийн гишүүдийг УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд аймаг, нийслэл, тойрогт ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн талаар иргэдэд сурталчлан таниулах, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулга, үзэл баримтлал, тэдгээрийн санал бодлыг хууль тогтоох ажиллагаанд тусгах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий удирдамж баталж ажиллуулсан. Гишүүдийн тайланг хэлэлцэж, иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эргэх холбоотой ажиллах ёстойг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо. Бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд тойрогт болон хуулийн ажлын хэсгийн хүрээнд 826 уулзалтаар 138 мянган иргэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

2.Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүн горимын санал гаргасан бол хууль зүйн нэр томьёог жигдлэх зорилгоор хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар багцлан нэг санал хураалт явуулж болно. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төслийг Байнгын хороонд хуваарилсанаас хойш ажлын 3 өдрийн дотор УИХ-ын нийт гишүүнд хүргүүлнэ. Яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн өмнө 7-оос доошгүй хоногийн хугацаанд танилцах боломжийг гишүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28