Чөлөөт уран бүтээлчдэд ССАЖЗЯ-аас зөвлөмж хүргүүлжээ
Б. Марал
2026-03-16
/
Нийгэм

Чөлөөт уран бүтээлчдэд ССАЖЗЯ-аас зөвлөмж хүргүүлжээ

 

Oрчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, хүүхэд өсвөр үеийнхнийг дээрэлхэлт, садар самуунд уриалсан шинжтэй агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээ болон цахим орчинд түгээх зөрчил нэмэгдэж байгааг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

Иймд иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн холбогдох хууль тогтоомжид үндэслэн соёл урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчдэд дараах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үүнд уран бүтээлдээ Монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэх, бүдүүлэг болон садар самуун агуулга түгээхээс зайлсхийх, ёс зүй соёлын хэм хэмжээг баримтлахыг онцолжээ.

Мөн хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжилд сөргөөр нөлөөлөх, ялгаварлан гадуурхах, үзэн ядах хандлага өдөөх агуулгаас татгалзах, үндэсний соёл уламжлал, үнэт зүйлсийг үл хүндэтгэх илэрхийлэл хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. 

Түүнчлэн цахим орчинд түгээх контентын нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцож, уран бүтээлчийн ёс зүй, хариуцлагыг баримтлах, оюуны өмчийн эрхийг хүндэтгэх шаардлагатайг сануулжээ. Харин үндэсний соёл, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын соёлын боловсролд эерэг нөлөө үзүүлэх уран бүтээл туурвихыг уриалсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28