Австралийн Либерал намын анхны эмэгтэй дарга
Б. Марал
2026-02-12
/
Дэлхий

Австралийн Либерал намын анхны эмэгтэй дарга "манлайлалын" сорилттой нүүр тулгарлаа

 

Австралийн сөрөг хүчний удирдагч, Либерал намыг тэргүүлсэн анхны эмэгтэй Сюзан Лэй намынхаа Батлан хамгаалахын сүүдрийн сайд албан тушаалаасаа огцорсны дараа удирдлагын сорилттой тулгараад байна. Ангус Тейлор пүрэв гарагт намын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэж, улс орон “хүнд байдалд орсон”, мөн Либерал нам “зам мөрөө алдсан” хэмээн мэдэгдэв.

Сюзан Лэй өнгөрсөн жил нам нь түүхэн дэх хамгийн муу сонгуулийн ялагдлыг амссаны дараах удирдлагын өрсөлдөөнд Тейлорыг ялимгүй саналаар ялсан юм. Гэвч түүнээс хойш түүний рейтинг сул хэвээр байж, консерватив чиг баримжаатай Либерал-Үндэсний эвслийн доторх зөрчил тэмцэл нэмэгдсээр иржээ.

1940-өөд оноос эхтэй уг эвсэл Лэйгийн удирдлагын хугацаанд хоёр ч удаа салж, дахин нэгдсэн нь түүний байр суурийг улам сулруулсан байна. Намын доторх консерватив жигүүрт харьяалагддаг Тейлор лхагва гарагт намын удирдлагын багаас гарч байгаагаа зарласан. “Бид муу ажиллаж буй Лейборист засгийн газрыг хангалттай хяналтандаа байлгаж чадсангүй” гэж тэр сэтгүүлчдэд хэлээд, нам “австраличуудын амьдралын хэв маягийг хамгаалж”, “амьжиргааны түвшинг сэргээхэд анхаарах” ёстой гэжээ. Эвсэл Лейбор намд хүнд ялагдал хүлээсний шалтгааны талаар нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй хэвээр байна. Тус сонгуулиар Либерал нам томоохон хотуудад бараг бүрэн шахагдсан юм. Сонгуулийн дараа уур амьсгал, эрчим хүчний бодлогын талаар маргалдсаны улмаас эвсэл түр хугацаанд салсан бөгөөд 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх бодлогыг дэмжих эсэх дээр санал зөрөлдсөн байна. Дараа нь Либерал нам Үндэсний нам болон өөрийн баруун жигүүрийн шахалтаар уг бодлогоос татгалзахаар тохиролцжээ. 

Эх сурвалж: BBC

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28