ЗХУ-ын Удирдагч агсан Никита Хрущевийн зээ охин
Б. Марал
2026-03-16
/
Дэлхий

ЗХУ-ын Удирдагч агсан Никита Хрущевийн зээ охин "гадны тагнуул" уу

 

ОХУ-ын Хууль зүйн яам баасан гарагт ЗХУ-ын удирдагч Никита Хрущевийн зээ охин Нина Хрушеваг  “гадаадын агент” хэмээн бүртгэжээ. Түүнийг Украинд өрнөж буй дайныг эсэргүүцэж, Оросын талаар “худал мэдээлэл” тараасан гэж буруутгасан байна.

62 настай Нина Хрушчёва нь Орос-Америкийн эрдэмтэн, зохиолч бөгөөд 1991 оноос хойш АНУ-д амьдарч байгаа. Тэрээр Нью-Йорк хот дахь The New School их сургуулийн Олон улсын харилцааны профессор юм. Түүний ээж Юлия нь 1953-1964 онд Зөвлөлт Холбоот Улсыг удирдаж, Сталины үеийн бодлогыг зөөлрүүлэх “де-сталинизаци” хөтөлбөрийг эхлүүлсэн Никита Хрушевийн ач охин байв.

The Moscow Times сонин энэ асуудлаар Нина Хрушчёватай холбогдож тайлбар авахыг оролдсон байна.

ОХУ 2012 онд “гадаадын агент” гэсэн шошгыг нэвтрүүлснээс хойш олон зуун соёлын зүтгэлтэн, сэтгүүлч, бизнес эрхлэгчид, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ийм ангилалд оруулжээ.

Оросын эрх баригчид уг ангиллыг төрийн дайсан гэж үзсэн хувь хүн, байгууллагад хэрэглэдэг. “Гадаадын агент” гэж бүртгэгдсэн хүмүүс олон нийтийн өмнө хэлэх үг, мэдэгдэл болон сошиал сүлжээнд нийтлэх бүх мэдээлэлдээ урт тайлбар, анхааруулгыг заавал хавсаргах шаардлагатай болдог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28