20 мянга гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “Ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ
Б. Марал
2026-02-12
/
Улс төр

20 мянга гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “Ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ

 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран E-Mongolia системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар "Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хамтын ажиллагааны жишээ юм гэдгийг онцоллоо. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хүний нөөцийн хөгжил, бүсчилсэн ажлын байрны мэдээлэл, ур чадварт суурилсан сонголтыг дэмжих чиглэлээр өргөжин хөгжих суурь болж байна” гэлээ.

Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон.

Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:

  • Ажлын байрны мэдээллийг шүүлтүүр ашиглан харах
  • Өөрийн мэргэжил, байршил, туршлагад тохирсон ажлыг хялбар сонгох
  • Сонгосон ажлын байранд шууд хүсэлт илгээх боломжтой болж байна.

Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28