Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна
Б. Марал
2026-03-16
/
эдийн засаг

Ипотекийн 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж, Орон сууцны санхүүжилтийн банк байгуулна

 

Засгийн газар Монголбанк өнгөрсөн 10 гаруй жилд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлж, 10.7 их наяд төгрөгийн эх үүсвэрээр 140 мянга гаруй өрх орон сууцтай болгоод байна.

Мөн ипотекийн зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрч, хугацаа нь хоёр дахин урт болж, энэ хөтөлбөр орон сууцны зах зээлийн хөгжилд үүргээ гүйцэтгэж ирснийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан Орон сууцны санхүүжилтийн банкны, Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Гэсэн ч тус хөтөлбөр нь зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэх сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт ихэссэнээр 5-6 мянга гаруй иргэний хүсэлт зарим тохиолдолд 5-6 жил хүлээгдэж байгаа эрх зүйн хувьд шинэчлэх шаардлагатайг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэлцүүлгийн үеэр тодотгосныг төв банк мэдээлжээ.

 


Цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6 хувийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлэх, шинээр байгуулах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Монголбанк, ХББОСЯ хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, арилжааны банк, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хуулийн төслийн агуулга, хэрэгжүүлэх механизмыг салбарын бодлого, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах тухай санал, зөвлөмжийг ярилцав. Төсөл боловсруулагчид хэлэлцүүлгээс гаргасан саналыг тусган төслөө сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх ажээ.

Засгийн газрын 2025 оны захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулж, Орон сууцжуулалтын тухай, сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28