МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Б. Марал
2026-03-16
/
Нийгэм

МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Монголын үндэсний Бөхийн холбоо 2026 оныг соён гэгээрүүлэх, үндэсний бөхийг сурталчлах, бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний бөхөөр дамжуулан монгол ёс заншлаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх, уламжлалт спортоо танин мэдүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт монголын үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчид монгол Бөхийн өргөөнд болдог бөхийн барилдааныг үзэх, бөхийн түүх, уламжлал, дэг ёсны талаар мэдлэгтэй болох, холбогдох ном, товхимол унших, сонин, сэтгүүлийн архивтай танилцах зэргээр үндэсний спорт, соёлын өвийг танин мэдэх боломж бүрдэнэ.

МҮБХ-оос энэ сарын 14-ний өдөр монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Тус барилдаанд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 150 гаруй сурагч үндэсний хувцсаа өмсөн хүрэлцэн ирж, барилдааныг үнэ төлбөргүй үзсэн. Энэ нь хамтын ажиллагааны хүрээнд хийсэн эхний ажил гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр монголын үндэсний Бөхийн холбооны менежер С.Гантөр сурагчдад үндэсний бөхийн үүсэл хөгжил, барилдааны дэг ёс, алдар цолтой бөхчүүдийн түүх болон бөхийн өргөөний талаар товч танилцуулга хийв. Мөн уг арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцсон сургууль, сурагчдыг МҮБХ-оос шалгаруулж, сургуулиудад 10–20 сая төгрөгийн мөнгөн шагналын эрх олгох, бөхийн өргөөнд үнэ төлбөргүй арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин сурагчдыг нэг сая төгрөг хүртэлх мөнгөн урамшууллаар шагнахаар болсон юм.

Цаашид талууд хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний мэдэх монгол үндэсний бөх” сэдэвт эсээ бичих, богино хэмжээний контент бүтээх, илтгэл тавих зэрэг ажлыг зохион байгуулж, үндэсний бөхийг хойч үедээ өргөн хүрээнд таниулах зорилготой ажиллана гэдгээ илэрхийлэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28