Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав
Б. Марал
2026-03-13
/
Улс төр

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.  

Түүх, соёлын хувьд нийтлэг өв уламжлалтай Турк Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш хэмээн тодотгоод харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.  

Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр онцлов.

Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, чухал байр суурь эзэлдгийг тодотгоод, цаашид парламентын даргын түвшинд төдийгүй Байнгын хороод, найрамдлыг бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.

УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэнээ дурдав. Энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлд банк, санхүүгийн салбарын реформ багтсан талаар дурдаад гадаадын банк дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Башак Гэнч Юксэл, газарзүйн байршлын хувьд алс хэдий ч түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ, холбоотой манай хоёр улсын олон талт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрбээр, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үр дүнг ажил хэрэг болгоход идэвх чармайлт гаргаж байгаагаа дурдаад ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарч байна гэв. 

Турк Улсаас Монгол Улсыг зорих бизнес эрхлэгчид жил бүр нэмэгдэж байгааг дуулгаад, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг онцоллоо.

Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов. 

Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар илүү баяжуулж, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28