Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна
Б. Марал
2026-03-13
/
Нийгэм

Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна

 

Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-ийг боловсруулах үйл явцыг дэмжих, мөн үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.03.13/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнгөнсүх нээж үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг системтэйгээр тусгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт уялдуулахын ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Салбар дундын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Райымбек “Хөгжлийн бодлого төлөвлөлт ба хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын амлалт төслийн зохицуулагч Д.Саруул “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS)-ийг улсын дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэлд тусгах хэрэгцээ, шаардлага”, төслийн зөвлөх багийн ахлагч Б.Ууганбаяр “Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS) боловсруулах системийн динамик загварчлал” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эдийн засгийг хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн загварт үе шаттайгаар шилжүүлэх, эдийн засгийн голлох салбаруудын тогтвортой өсөлтийг хангах зорилгоор урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахыг зорьж байна. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон шинэчлэн баталсан Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ийн хүрээнд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа билээ. 

Хэлэлцүүлэгт холбогдох төрийн захиргааны байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, Монгол Улсын хөгжлийн зорилттой нийцсэн хүлэмжийн хийн бага ялгарлын урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах арга зүй, бодлогын уялдаа, хэрэгжилтийн асуудлаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28