Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Б. Марал
2026-03-13
/
Улс төр

Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

 

Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, “Боловсролыг дэмжих жил-2026”-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, 2026 онд салбарын хэмжээнд хүрэх үр дүнгийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг хэлэлцэв.

Арга хэмжээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга нар, 21 аймгийн Боловсролын газрын дарга, есөн дүүргийн хэлтсийн дарга нар оролцов.

Зөвлөгөөний эхэнд Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарын бодлого, “Боловсролыг дэмжих жил”-ийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж, салбарын шинэчлэлийн чиглэлийг танилцууллаа. Мөн Боловсролын дэд сайд Д.Гантулга “Багшлахаас суралцахуйд шилжих боловсролын парадигмийн шилжилт” илтгэл тавилаа.

Мөн:

  1. • Боловсролын салбарын бодлого, төлөвлөлт, 2026 онд хүрэх үр дүн
  2. • Дээд болон мэргэжлийн боловсролын бодлого, хэрэгжилтийн арга хэмжээ
  3. • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлого, зохицуулалт
  4. • 2026 оны батлагдсан төсөв, цаашдын бодлого, анхаарах асуудал
  5. • Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлаар холбогдох газрын дарга нар мэдээлэл хийж, оролцогчид санал солилцов.

Зөвлөгөөнөөр боловсролын салбарын бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулах, 2026 онд дэвшүүлсэн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар нэгж бүр анхаарч ажиллахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28