Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав
Б. Марал
2026-03-13
/
эдийн засаг

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав

 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 161 дүгээр зүйлийн 161.5.1-д заасан чиг үүргийн хүрээнд “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайлангийн үр дүнг танилцууллаа.

Хурлын эхэнд тус зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоод орчны нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлж болзошгүй эрсдэл, бодлогын анхаарах асуудлуудын талаар мэдээллэв. 

Таамаглалыг боловсруулахдаа гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, макро эдийн засгийн загварын таамаглалд үндэслэжээ.

Гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй төдийгүй нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах гол хүчин зүйлс гэдгийг тодотгов.

Мөн төсвийн тогтвортой байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, төсвийн зарлагын өндөр өсөлт нь төсвийн дунд хугацааны бодлогын хувьд анхаарах гол асуудлууд гэж Зөвлөл үзжээ.

Дотоод эдийн засгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан боловч энэ нь тодорхой хэмжээнд суурь түвшний нөлөөлөлтэй холбоотой бөгөөд дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал гэж дүгнэж байна.

Иймд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзэж, төсвийн зарлагын өсөлтийг хэт нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс онцоллоо.

Дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлогын чиглэлтэй уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг бодитой хэрэгжүүлэх, татварын болон ашигт малтмалын зэрэг томоохон эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг бодитой харгалзан үзэх шаардлагатай зэрэг зөвлөмжийг өгч байгаагаа Зөвлөл танилцууллаа.

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.4-т заасны дагуу Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэн ажиллажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28