Таны мэдээлэл хэний гарт байна вэ: Дижитал сурталчилгааны нууц хяналтын сүлжээ
Б. Марал
2026-02-12
/
Дэлхий

Таны мэдээлэл хэний гарт байна вэ: Дижитал сурталчилгааны нууц хяналтын сүлжээ

 

TikTok апп таны үйлдэл бүрийг хянадаг нь хэнд ч гайхах зүйл биш болоод удаж буй.  Харин илүү анзаарагддаггүй нэг асуудал бол TikTok нь өөрийн платформоос гадуур, TikTok-т огт хамааралгүй вэбсайтуудаар дамжуулан таныг дагаж мэдээлэл цуглуулж байдаг явдал юм. Та энэ апп-ийг огт ашигладаггүй байсан ч таны тухай мэдээлэл TikTok-ийн санд очиж байж болзошгүй.

Сүүлийн үед хийсэн судалгаагаар зарим вэбсайтууд TikTok руу хорт хавдрын онош, үр тогтоох эмчилгээ, сэтгэл зүйн хямрал зэрэг маш эмзэг мэдээллийг дамжуулж байгааг илрүүлжээ. Энэ нь TikTok-ийн “пиксел” хэмээх хяналтын хэрэгсэлтэй холбоотой. Пиксел гэдэг нь вэбсайтад суулгадаг, хэрэглэгчийн үйлдлийг нууцаар бүртгэдэг жижиг код юм. Үүнийг Google, Meta зэрэг  компаниуд ашигладаг бөгөөд TikTok ч мөн адил хэрэглэдэг.

TikTok-ийн зүгээс вэбсайтууд өөрсдөө мэдээлэл хамгаалах хуулийг мөрдөх үүрэгтэй, эмзэг эрүүл мэндийн мэдээлэл дамжуулахыг хориглодог гэж мэдэгдсэн. Мөн хэрэглэгчдэд нууцлалын тохиргоо өгдөг гэж тайлбарласан байна. Гэвч шүүмжлэгчид үүнийг илүү өргөн хүрээний асуудал гэж үзэж байна. Томоохон технологийн компаниуд хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын бараг бүх мэдээлэлд нэвтрэх хэмжээнд хүрч байгаа нь эрсдэл дагуулж байна.

2026 оны нэгдүгээр сарын 22-нд TikTok платформын мэдээлэл цуглуулах бодлогод өөрчлөлт оржээ. Шинэчилсэн пиксел нь хэрэглэгч TikTok дээр ямарваа нэгэн зар сурталчилгаа  харсны дараа өөр сайт руу орж худалдан авалт хийсэн эсэхийг хүртэл хянах боломжтой болсон байна. Энэ нь TikTok-ийн сурталчилгааны сүлжээг улам өргөжүүлэх нөхцөл бүрдүүлж байгаа юм.

Ийм нөхцөлд хэрэглэгч өөрийгөө хэрхэн хамгаалах вэ. Нэгдүгээрт, илүү нууцлал хамгаалалттай вэб хөтөч ашиглах нь хамгийн энгийн арга. Судалгаагаар Google Chrome нь бусад хөтчөөс илүү их мэдээлэл алдагдуулдаг байж болзошгүйг тогтоосон. Харин DuckDuckGo, Brave зэрэг хөтчүүд нууцлалд илүү анхаардаг. Firefox болон Safari ч Chrome-оос илүү хамгаалалттайд тооцогддог.

Хоёрдугаарт, хяналтын код хаадаг өргөтгөл суулгах боломжтой. 

-Privacy Badger, 

-Ghostery,

-uBlock Origin,

- AdBlock Plus зэрэг өргөтгөлүүд пиксел болон бусад хувийн мэдээллийг задруулж байж болзошгүй программыг хаахад тусална. Гэхдээ зөвхөн найдвартай эх сурвалжаас санал болгосон өргөтгөл суулгах нь чухал аж.

Энэ асуудал нь зөвхөн нэг платформоор хязгаарлагдахгүй. Орчин үеийн дижитал сурталчилгааны тогтолцоо бүхэлдээ хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тулгуурлан ажиллаж, түүнийг эдийн засгийн үндсэн “түлш” болгон ашиглаж байна. Иймээс илүү ил тод, хариуцлагатай зохицуулалт шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Хувийн нууцлал бол энгийн нэг тохиргоо бус, хүний суурь эрх билээ. Тиймээс иргэд мэдээллээ хамгаалахын зэрэгцээ хууль тогтоогчид технологийн компаниудын өгөгдөл цуглуулах, ашиглах үйл ажиллагаанд бодитой хяналт тавьж, тодорхой шаардлага хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлага болоод байна.

 



 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28