Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн Олон улсын жилийн нээлт боллоо
Б. Марал
2026-03-13
/
Улс төр

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн Олон улсын жилийн нээлт боллоо

 

НҮБ хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, салбарын тогтвортой хөгжилд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой олон улсын жилийг зарласан билээ.

Энэхүү “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр ГХЯ-нд болж, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг нээж, хүнс, хөдөө аж ахуйн салбар нь тогтвортой хөгжил, орон нутгийн амьжиргааг дэмжих,  ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэйг дурдаж, үүнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал онцгой байр суурьтайг цохон тэмдэглэв.

Монгол Улсад малчин, тариаланч эмэгтэйчүүд хөдөлмөр, хичээл зүтгэл, уламжлалт мэдлэг, арга ухаанаараа мал аж ахуй, газар тариалан төдийгүй нийт жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүч болж байдаг юм. 

Олон улсын жилийн хүрээнд эдгээр эмэгтэйчүүдийг онцлон дэмжих, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж, нөхцөлөөр хангах, санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, инновац,  орчин үеийн технологи, инновацийг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын түншлэлийг өргөжүүлэхэд бодит ахиц гаргахаар зорьж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28