АНУ-д сошиал медиа донтуулагч эсэхийг хэлэлцсэн анхны шүүх хурал өндөрлөв
Б. Марал
2026-03-13
/
Дэлхий

АНУ-д сошиал медиа донтуулагч эсэхийг хэлэлцсэн анхны шүүх хурал өндөрлөв

 

Сошиал медиагийн хор нөлөөтэй холбоотой АНУ-ын анхны тангарагтны шүүх хурал пүрэв гарагт дуусаж, тангарагтнууд шийдвэрээ гаргахаар хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хэрэг нь олон нийтийн сүлжээний компаниудын нийгэмд үзүүлэх нөлөөг хэрхэн үнэлэхийг тодорхойлох чухал жишиг хэрэг гэж үзэж байна.

Шүүх хуралд оролцсон өмгөөлөгчид Meta болон YouTube компаниудын платформууд ихэнх хэрэглэгчдэд аюулгүй гэж мэдэгдсэн бол нэхэмжлэгч тал эдгээр компаниуд бүтээгдэхүүнээ донтуулах байдлаар зориуд бүтээж, хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж буруутгажээ.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Марк Ланиер Лос Анжелесийн шүүхэд хэлэхдээ:
“Эдгээр компаниуд яаж ийм том болсон бэ? Энэ бол анхаарлын эдийн засаг. Тэд хүмүүсийн анхаарлыг татаж, түүгээрээ мөнгө олдог” гэжээ.

Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хуралд олон нэр хүндтэй гэрч оролцсон байна. Тухайлбал: Марк Зукерберг, Адам Мусери, Кристос Гүүдрөв нар оролцжээ. Мөн нэхэмжлэл гаргасан гол оролцогч болох 20 настай бүсгүй (KGM гэсэн товчилсон нэрээр оролцсон), түүний сэтгэл заслын эмч, компанийн дотоод мэдээлэл илчилсэн хүмүүс болон сошиал медиа, донтох зан үйлийн талаар судалдаг мэргэжилтнүүд мэдүүлэг өгчээ.

Хэрэв тангарагтнууд KGM-ийн талд шийдвэр гаргавал сошиал медиа компаниуд их хэмжээний санхүүгийн торгууль хүлээж болзошгүй бөгөөд энэ нь платформуудын ажиллах зарчмыг өөрчлөхөд хүргэж магадгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид үзэж байна.

KGM мэдүүлэхдээ зургаан настайгаасаа YouTube ашиглаж эхэлж, есөн настайдаа Instagram хэрэглэж эхэлсэн гэжээ. Тэрээр 10 настайдаа сэтгэл гутралд орж, өөрийгөө гэмтээх зан үйлтэй болсон гэж хэлсэн байна. Сошиал медиаг байнга хэрэглэх нь түүний гэр бүлийн харилцаа болон сургуулийн амьдралд сөргөөр нөлөөлсөн гэж тэр мэдүүлжээ. Мөн тэрбээр амиа хорлох бодол төрж байсан бөгөөд сэтгэл гутралаа “даван туулах арга” болгон өөрийгөө зүсдэг байсан гэж хэлсэн байна.

Шүүх хурлын үеэр өмнө нь нууц байсан дотоод баримтууд ч ил болсон байна. Зарим баримтад Instagram болон YouTube-ийн ажилтнууд платформуудыг донтуулагч шинжтэй гэж үзэж байсан нь харагджээ.

Жишээлбэл 2020 оны нэг имэйлд Meta-ийн ажилтан:
“Бурхан минь, Instagram бол яг хар тамхи шиг” гэж бичсэн бол өөр нэг ажилтан “Үнэндээ бүх сошиал медиа тийм. Бид үндсэндээ хар тамхи борлуулагчидтай адил” гэж хариулсан байна.

Энэ шүүх хурал нь Meta, TikTok, YouTube болон Snap-ийн эсрэг гаргасан 1600 гаруй нэхэмжлэлийн дундаас анх удаа тангарагтны шүүхэд хүрсэн хэрэг юм. Үүнд 350 гаруй гэр бүл, 250 сургуулийн төлөөлөл оролцож байна.

Нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Мэттью Бергман “Ямар шийдвэр гарсан ч ялгаа байхгүй. Сошиал медиа компаниудыг шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэж болдог гэдгийг бид баталлаа” гэж хэлсэн байна.

Тангарагтнуудын хэлэлцүүлэг баасан гарагт эхлэх бөгөөд тэд Meta болон YouTube компаниуд хариуцлага хүлээх эсэхийг шийдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28