Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна
Б. Марал
2026-03-13
/
Нийгэм

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хэрэгжүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажиллаж байна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд банк болон бүртгэлийн байгууллагаар олон удаа биечлэн очих шаардлага буурч, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд улсын хэмжээнд нийт 1,206,015 улсын бүртгэл хийгджээ. Иргэн бүр дор хаяж гурван удаа биечлэн очсон гэж тооцвол давхардсан тоогоор ойролцоогоор тав орчим сая удаагийн зорчих хөдөлгөөн бий болсон байна.

Мөн иргэн, хуулийн этгээд барьцаалбарыг бүртгүүлэх, чөлөөлөхтэй холбоотойгоор улсын бүртгэлийн нэгжид жилдээ 265,033 удаа хандсан байна. Хамгийн багадаа гурван удаа биечлэн ирсэн гэж үзвэл нийт 795,099 удаагийн зорчих хөдөлгөөн бүртгэгджээ.

Тухайлбал, иргэн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж бүртгүүлэхийн тулд банканд гурван удаа, нотариатад нэг удаа, бүртгэлийн байгууллагад хоёр удаа буюу нийт зургаан удаагийн үйлдэл хийдэг байна. Харин барьцаалбарыг чөлөөлүүлэхдээ банк болон бүртгэлийн байгууллагын хооронд дор хаяж хоёр удаа очих шаардлагатай байдаг.

Иймээс барьцаалбарын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулснаар иргэн, хуулийн этгээд олон шат дамжлагатай, давтан очих шаардлагагүй болж, цахимаар хүсэлт гарган үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28