“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Б. Марал
2026-03-13
/
Нийгэм

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

 

Нийтийн тээврийн “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ.

"Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох "Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүлээн авна. Тендерийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Төслийн нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.

Нийтийн тээврийн "Улаанбаатар Трам" төслийн хоёрдугаар шугам (Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл) төсөл хэрэгжсэнээр оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын исэл жилд 301.9 тонноор багасаж, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Зорчигч автобусаар 90-100 минутад туулах зайг трамвайгаар 35-40 минутад туулах боломжтой. Өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна.

Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Улаанбаатар Трам төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай нийтийн тээврийн шинэлэг шийдэл гэдгээрээ онцлогтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28