АНУ Оросын нефтийн хоригийг суллаж, эрчим хүчний үнийн өсөлтийг тогтворжуулахыг зорьж байна
Б. Марал
2026-03-13
/
Дэлхий

АНУ Оросын нефтийн хоригийг суллаж, эрчим хүчний үнийн өсөлтийг тогтворжуулахыг зорьж байна

 

АНУ-ын Засгийн газар Ирантай холбоотой дайн, Ойрх Дорнод дахь хурцадмал байдлаас үүдэн эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Оросын хоригт орсон нефть, газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахыг тодорхой хугацаанд зөвшөөрөх шийдвэр гаргалаа. Энэ нь одоогоор далайд тээвэрлэгдэж буй нефтийн ачаанд л хамаарах бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлд тогтвортой байдлыг хадгалах зорилготой түр арга хэмжээ гэж АНУ мэдэгдэв.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ уг зөвшөөрөл дөрөвдүгээр сарын 11 хүртэл хүчинтэй байх бөгөөд “дэлхийн эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах” зорилготой хязгаарлагдмал хугацааны шийдвэр гэдгийг онцолсон байна.

Тэрбээр “Энэ бол маш нарийн хүрээнд хэрэгжих, богино хугацааны арга хэмжээ. Зөвхөн аль хэдийн тээвэрлэгдэж эхэлсэн нефть дээр хамаарах бөгөөд Оросын Засгийн газарт бодит санхүүгийн том ашиг авчрахгүй” гэж мэдэгджээ.

Персийн булан дахь хөлөг онгоц болон эрчим хүчний дэд бүтцэд халдлага гарч, стратегийн ач холбогдолтой Хормузын хоолой бараг хаагдсан нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй доргилт үүсгээд байна. Пүрэв гарагт нефтийн үнэ дахин баррель нь 100 ам.доллароос давж, хөрөнгийн зах зээлүүд уналттай хаагджээ. Учир нь буланд дахин гурван ачааны хөлөг онгоц халдлагад өртсөн бөгөөд Ираны шинэ дээд удирдагч Хормузын хоолойг хаасан байр сууриа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Дэлхийн нийт нефтийн ойролцоогоор тавны нэг нь энэ нарийн хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.

Баасан гарагийн өглөө Азийн зах зээл дээр нефтийн үнэ харьцангуй тогтвортой байв. Брент төрлийн нефтийн үнэ 0.2 хувиар буурч баррель нь 100.29 ам.доллар болсон бол АНУ-ын зах зээлд арилжаалагддаг нефть 0.3 хувиар буурч 95.41 ам.долларт хүрсэн байна.

Энэ долоо хоногт эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор олон улсын байгууллагууд болон засгийн газрууд арга хэмжээ авч эхэлжээ. Лхагва гарагт Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) зах зээлд нийлүүлэх зорилгоор түүхэндээ хамгийн их буюу 400 сая баррель нефть гаргахаа мэдэгдсэн байна.

Персийн булангаас нефть их хэмжээгээр импортолдог Азийн орнууд мөн адил арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Филиппин улс түүхий нефтийнхээ ойролцоогоор 95 хувийг Ойрх Дорнодоос авдаг. Тиймээс тус улсын Ерөнхийлөгч шатахуун хэмнэхийн тулд төрийн албан хаагчдыг дөрвөн өдөр ажиллах хуваарьт шилжихийг уриалжээ.

Мөн Япон, Өмнөд Солонгос болон Тайланд улс бензиний үнийн дээд хязгаар тогтоох шийдвэр зарласан байна.

Скотт Бессент “Нефтийн үнэ түр хугацаанд өсөж байгаа нь богино хугацааны доголдол бөгөөд урт хугацаанд манай улс болон эдийн засагт томоохон ашиг авчирна” гэж хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газар Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудыг “цэргийн хувьд боломжтой болсон даруйд” хамгаалалттайгаар дагуулж явуулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28