Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна
Б. Марал
2026-03-12
/
Нийгэм

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюутолгойн уурхайд ажиллаж байна.

Уг ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй юм. Цаашлаад хөрөнгө оруулагч талаас томилогдсон багтай хэлэлцээ хийх ажлыг үдээс хойш үргэлжлүүлнэ.

Энэ үеэр сайд Г.Дамдинням "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 100 хувь дуусаж буй цаг үед гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна.

Уурхайн хувьд хоёр гүний уурхайн бутлуур болон конвейрын системээ угсарч дуусгаад үндсэндээ олборлолт 100 хувь хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдийн идэвхтэй хэлэлцээр явагдаж байна. Энэ хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ.

Өнөөдрийн уул уурхайн хувьд харах ёстой зүйл нь Онтрэ-гийн талбай болон Оюутолгой компанийн талбай хоёрын зааг дээр очоод зогссон байна уу, үгүй юу.  Хоёрт, "Онтрэ"-г цааш явуулахад уул геологийн хувьд бас эдийн засгийн хувьд, төслийн хувьд ямар үр ашигтай байх вэ гэдгийг бид харах ёстой. Энэ хүрээнд өнөөдөр Оюутолгой компанид манай хэлэлцээрийн багийн хамт олон болон манай яамны хамт олон ажиллаж байна" гэлээ

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28