Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно
Б. Марал
2026-03-12
/
Соёл урлаг, спорт

Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дөрвөн тамирчин оролцоно

 

Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Гандинагар хотод тавдугаар сарын 12-17-нд болно.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мартын удирдлагад дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул, +86 кг-д дэд мастер Г.Чинболор, эрэгтэйчүүдийн 79 кг-д спортын мастер И.Амарсанаа, 88 кг-д У.Мөнхбаяр өрсөлдөх аж. Түүнчлэн олон улсын II зэрэглэлийн шүүгч О.Баярцэцэг, Б.Гантулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч О.Одгэрэл нар ажиллах аж.

Манай баг Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг олон улсын хэмжээний мастер Б.Энхжин, Л.Болортуяа, Б.Хонгорзул, дэд мастер Г.Чинболор, спортын мастер И.Амарсанаа, У.Мөнхбаяр, О.Оюунжаргал, Б.Отгонтуул гэсэн бүрэлдэхүүнтэй Архангай аймгийн “АРА арена”-д хийж байна.

Ташрамд дурдахад, Хүндийг өргөлтийн ААШТ-ийг тавдугаар сарын 1-нд зохион байгуулах ёстой байсан ч Ойрх Дорнод болон Персийн булангийн бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлын улмаас тэмцээний хугацааг хойшлуулах шийдвэрийг Азийн хүндийг өргөлтийн холбооноос гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28