Хятад шатахууны экспортод “тоормос” гишгэлээ
Б. Марал
2026-03-12
/
Дэлхий

Хятад шатахууны экспортод “тоормос” гишгэлээ

 

БНХАУ гуравдугаар сарын эхээр бензин, дизель зэрэг боловсруулсан түлшний экспортыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан нь дэлхийн эрчим хүчний зах зээлд анхаарал татсан үйл явдал болж байна. Тус улсын засгийн газар томоохон нефть боловсруулах үйлдвэрүүдэд шинэ экспортын гэрээ байгуулахыг зогсоох, өмнө нь тохиролцсон зарим нийлүүлэлтийг цуцлах чиглэл өгсөн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Энэхүү шийдвэр нь Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөнөөс шалтгаалан түүхий нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Персийн булан дахь нөхцөл байдал хурцдаж, дэлхийн нефтийн нийлүүлэлтийн гол зам болох Ормузын хоолойн тээвэрт саатал үүссэн нь Азийн орнуудын эрчим хүчний аюулгүй байдалд дарамт учруулж эхэлжээ. 

Бээжингийн эрх баригчид дотоодын түлшний нөөцөө хамгаалж, зах зээлд үнийн огцом өсөлт үүсэхээс сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа гэж шинжээчид үзэж байна. Хятад улс түлшний экспортоо квотын системээр зохицуулдаг бөгөөд дотоодын хэрэгцээ, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах нь бодлогын гол зорилт болдог.

Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь Азийн бүс нутгийн түлшний нийлүүлэлтэд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Хятад бол бүс нутгийн хамгийн том түлш экспортлогчдын нэг тул экспорт буурах нь дизель, шатахууны үнэ өсөхөд хүргэж болзошгүй гэж салбарын шинжээчид анхааруулж байна. 

Мэдээллээс үзвэл гуравдугаар сарын экспортын ихэнх ачаа өмнө нь баталгаажсан тул богино хугацаанд томоохон өөрчлөлт гарахгүй ч дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын түлшний гадагш чиглэсэн нийлүүлэлт мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна. Энэ нь дэлхийн эрчим хүчний зах зээлд шинэ дарамт үүсгэж, нефть боловсруулах ашигт ажиллагааг нэмэгдүүлэх магадлалтай гэж шинжээчид дүгнэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28