АНУ Иран дахь цэргийн ажиллагааны эхний долоо хоногт 11.3 тэрбум ам.доллар зарцуулжээ
Б. Марал
2026-03-12
/
Дэлхий

АНУ Иран дахь цэргийн ажиллагааны эхний долоо хоногт 11.3 тэрбум ам.доллар зарцуулжээ

 

АНУ болон Ираны хооронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний эхний өдрүүдэд асар их хэмжээний санхүүгийн зардал гарсан талаар АНУ-ын Батлан хамгаалах яам Конгресст мэдээлжээ. Тодруулбал, дайны эхний зургаан хоногийн хугацаанд АНУ дор хаяж 11.3 тэрбум ам.доллар зарцуулсан гэж Пентагоны албаныхан сенаторуудад хаалттай танилцуулгын үеэр мэдэгдсэн байна. 

Энэхүү зардлын ихэнх хэсгийг пуужин, бөмбөг, агаарын довтолгоонд ашигласан өндөр үнэтэй зэвсэглэл болон Иранаас ирж буй пуужин, дроныг сөнөөх хамгаалалтын системүүдэд зарцуулсан гэж мэдээлжээ. Тухайлбал дайны эхний хоёрхон хоногт л 5.6 тэрбум ам.долларын зэвсэглэл ашиглагдсан гэсэн тооцоо гарсан байна.

Шинжээчдийн тооцоогоор дайны өдөр тутмын зардал ойролцоогоор 890 саяас 1 тэрбум ам.доллар хүрч болзошгүй гэж үзэж байна. 

Мөн Ираны хямд өртөгтэй дрон, пуужинг устгахын тулд АНУ олон сая ам.долларын үнэтэй “Patriot” болон “THAAD” системийн пуужин ашиглаж байгаа нь зардлыг огцом өсгөж буй гол шалтгаан гэж судлаачид тайлбарлажээ.

Дайн үргэлжилбэл АНУ-ын зардал хэдэн арван тэрбум ам.долларт хүрэх эрсдэлтэй бөгөөд Конгрессоос нэмэлт санхүүжилт хүсэх шаардлага гарч болзошгүй талаар Вашингтоны албаныхан анхааруулж байна.

Үүний зэрэгцээ мөргөлдөөн дэлхийн нефтийн зах зээл, агаарын тээвэр, аялал жуулчлал болон олон улсын худалдаанд томоохон нөлөө үзүүлж эхэлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28