АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв
Б. Марал
2026-03-12
/
Улс төр

АТГ төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, дүрэм журамд хяналт хийж зөвлөмж хүргүүлэв

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 3 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, "Чандмань Налайх" ОНӨАТҮГ-т хүргүүлсэн зөвлөмж болон хууль хэрэгжүүлэх тухай албан бичгийн хэрэгжилт, Эрүүл мэндийн яамны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох явц, "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын хэрэгжилт зэрэг үйл ажиллагаа, бичиг баримтуудад дүн шинжилгээ хийж, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэв.

Төрийн үйлчилгээнд хүнд суртал, чирэгдэл үүсэж болзошгүй эрсдэлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, авлига ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан "Дүүргийн Засаг даргаас нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх журам", Нийслэлийн ИТХ-аас баталсан "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай журам" зэргийг хянав.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 7 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 725 албан тушаалтныг хамруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28