УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна
Б. Марал
2026-03-12
/
Улс төр

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох өргөдөлд гарын үсэг цуглуулна

 

Авлигалтай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс УИХ-ын гишүүд ёс зүй болон хууль зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, хариуцлага тооцох боломжийг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн тус зөвлөлөөс мэдэгджээ.

Тэдний хэлснээр, сүүлийн үед төрд итгэх иргэдийн итгэл буурах хандлага ажиглагдаж байна. Үүнийг зарим УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчих, сонгогчдод өгсөн амлалтаасаа буцах, ёс зүйн хэм хэмжээг зөрчих зэрэг үйлдэлтэй холбон тайлбарлаж байна.

Иймээс хариуцлагатай, ёс зүйтэй парламент бүрдүүлэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцоонд тулгуурлах ёстойг онцолжээ. Энэ хүрээнд УИХ-ын цахим өргөдөл, гомдлын petition.parliament.mn системд холбогдох өргөдлийг санаачлан байршуулж, иргэдийг дэмжиж санал өгөхийг уриалсан байна.

Түүнчлэн энэ сарын 16-нд төв талбайд иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулахаар төлөвлөжээ. Энэ нь иргэд өөрсдийн сонгосон төрдөө хяналт тавих, хариуцлага нэхэх, шударга төрийг шаардах боломж гэж үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28