ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл хуралдаж, хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Б. Марал
2026-03-12
/
Нийгэм

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл хуралдаж, хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн 2026 оны нэгдүгээр улирлын хурал болж, хүний эрхийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов.

Хурлыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нээж, Комиссын 2026 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хоёрдугаар улиралд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ХЭҮК-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир танилцууллаа.

Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн боловсруулалтын явцын талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир мэдээлэл өгч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, чиглэлийн талаар санал солилцов.

Хурлын үеэр дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

Үүнд: Хүний эрхийн асуудлаарх судалгааны ажилд хамтран оролцох, хуулийн төсөлд санал, зөвлөмж өгөх;

Хүний эрхийн тулгамдсан асуудлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;

Хүний эрхийн боловсрол, мэдлэгийг түгээх чиглэлээр хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх;

Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар хамтарсан хяналт, шалгалт зохион байгуулах;

Эмэгтэй бизнес эрхлэгчид, уур амьсгалын өөрчлөлт, шилжин суурьшигчдын асуудлаар судалгаа хийх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болов.

Мөн Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн "Эмэгтэй удирдагч сан" ТББ-ын тэргүүн М.Болормаа "Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал", "Хөөрхөн зүрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь "Монгол Улс дахь бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал" сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Чинзориг, ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал Э.Энхмаа нарын хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын "Жуух бичиг"-ээр шагнаж, зөвлөлийн гишүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссын 25 жилийн ойн талархал гардуулав гэж ХЭҮК-оос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28