“Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээн эхэллээ
Б. Марал
2026-03-12
/
Нийгэм

“Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээн эхэллээ

 

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээн эхэллээ.

Төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн эрдмээрээ өрсөлддөг энэхүү тэмцээнд өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өргөн бүрэлдэхүүн оролцож байна. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 27 нэгтгэл, ангийн 54 түрүүч, байлдагч нар оролцож байгаа бөгөөд Увс, Ховд, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Өмнөговь зэрэг хязгаар нутгуудаас ч шилдэг дайчид зорин иржээ.

Тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт эх орны эрхэм хүндтэй албыг хааж байгаа дайчид бүрийн хүсэн хүлээдэг, сурсан эрдмээ сорьдог, нөхөрлөдөг тэмцээн болсонд баяртай буйгаа дурдлаа.

Мөн тэрээр өмнөх жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн ангиудаас шилдгүүд ээлж дараалан тодорч байсан нь тэмцээн шударга явагддагийн илрэл болохыг дурдаж, хэн бэлтгэгдсэн байна тэр түрүүлэх жамтайг онцоллоо. Төгсгөлд нь аавын хүү бүрт адил тэгш олдоод байдаггүй цэргийн алба хэмээх энэ сайхан эрдмийн албыг сонгож, тэгээд бүр нэгтгэл, ангиасаа шалгаран ирсэн дайчид болон баг тамирчдаа бэлтгэн оролцуулж буй офицеруудад талархал дэвшүүлж, тэмцээнд нь амжилт хүслээ.

Тэмцээний нээлтэд Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Г.Хатанбаатар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга, Хилийн цэргийн Ерөнхий газрын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн тоо бүртгэлийн офицер дэд хурандаа З.Цэрэнбат нарын албаныхан хүрэлцэн ирж оролцлоо.

Төрийн цэргийн байгууллагуудаасаа шалгаран ирсэн түрүүч, байлдагч нар 03 дугаар сарын 12-ны өдөр ХЗЦК-ын байрлалд, 03 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалд тус тус тэмцээний удирдамжийн дагуу өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28