Унгар, Словаки улсууд Украин улс “Найрамдал” хоолойг засварлаж эхлэхийг санаатай удаашруулсан гэж буруутгав
Б. Марал
2026-03-12
/
Дэлхий

Унгар, Словаки улсууд Украин улс “Найрамдал” хоолойг засварлаж эхлэхийг санаатай удаашруулсан гэж буруутгав

 

Унгар улс баасан гарагт Украины 7 иргэнийг 82 сая ам.долларын бэлэн мөнгө болон алт тээвэрлэж байхад нь саатуулж, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ. Үүнийг Украин улс Унгарын тал банкны ажилтнуудыг барьцаанд авсан хэмээн эсэргүүцэж буруутгасан байна. 

Унгарын татварын албаны мэдээлснээр терроризмын эсрэг хүчнийхэн Украин улсаас мөнгө тээвэрлэж буй хуягласан хоёр машиныг саатуулсан байна. Энэ үйлдэл нь Европын холбооны Украин руу өгөх тэрбум еврогийн тусламжийг блоклох хүртэл хурцадмал байдал үүсгэжээ. 

Татварын албаны мэдэгдсэнээр “Улс төрийн шалтгаанаар мөнгө угаасан сэжигтэй хэрэгт эрүүгийн хэрэг нээсэн. 2026 оны 3-р сарын 5-нд Украин улсын 7 иргэнийг, үүнд хуучин Украины тагнуулын газрын генерал мөн багтсан” гээд “Хуягласан мөнгө тээвэрлэгч 2машиныг саатуулсан. Эдгээр машинд нийт 40 сая ам.доллар, 35 сая евро болон 9 кг алт байсан” аж. 

Татварын алба терроризмтэй тэмцэх төвтэй хамтран ажилласан гэжээ. Унгарын гадаад хэргийн сайд Петер Сзияарто мөнгө тээвэрлэсэн уг хууль бус ажиллагааныхаа талаар Украин улс тайлбар өгөх ёстой гэж мэдэгдсэн юм. 

Саатуулагдсан 7 хүнийг Унгараас гаргах болно гэж мэдэгдсэн хэдий ч тэдний авч явсан мөнгөнийг хэрхэх нь тодорхойгүй байна.

Украины элчин сайд Сандор Фегир саатуулагдсан хүмүүстэй уулзахаар Унгарын Терроризмтэй тэмцэх төвийн байр руу очсон гэж Ройтерс агентлаг мэдээлэв. 

Украины гадаад хэргийн сайд Андри Сибихагийн мэдэгдсэнээр, саатуулагдсан хүмүүс нь Oschadbank-ын ажилтнууд байсан гэнэ. “Үнэндээ энэ нь эсрэгээрээ Унгар улс манай улсын иргэдийг барьцаалж, бидний мөнгийг хулгайлсан үйлдэл. Энэ нь төрийн терроризм ба авлига” гэж Андри Сибиха Х хуудастаа нийтэлжээ. 

Украин улс албан ёсоор иргэдээ шууд суллахыг шаардсан бичиг илгээж, Европын холбоонд Унгарын хууль бус үйлдлийг тодорхойлж өгөхийг хүсэх болно гэж мэдэгдсэн байна. 

Тус улсын Гадаад хэргийн яам мөн Украин иргэдэд Унгарт аялахгүй байхыг анхааруулсан бөгөөд Унгарын эрх баригчдын “заримдаа дур мэдэн үйлдэж буй” үйлдлээс болж аюулгүй байдал нь бүрэн хангагдахгүй гэжээ.

Унгар, Словаки улсууд Украин улс “Найрамдал” хоолойг засварлаж эхлэхийг санаатай удаашруулсан гэж буруутгаж байгаа ч Киев үүнийг үгүйсгэж, Оросын дроны халдлагаар гэмтсэн эрчим хүчний байгууламжийг засахад цаг хэрэгтэй гэж мэдэгдсэн.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн засаглалд нь тулгарч буй томоохон сорилттойгоо энэ удаагийн сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгон Украинд болсон дайны асуудлыг авч үзэж буй. Орбан Москвад тавигдах шинэ ЕС-ийн хориг, мөн Украины нефтийн зөрчилтэй холбоотой том зээлд хориг тавьсан.

Орбан Украиныг хар пиар хийж байна гэж буруутгаж, нефтийн урсгал сэргээгдэх хүртэл бүх арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдээд “Бид дизель түлш экспортлохоо зогсоосон, цахилгааны экспорт үргэлжилж байгаа, мөн Украин руу хийгдэх чухал тээвэрлэлтийг Унгарын зөвшөөрөл гарах хүртэл зогсооно” гэв. 

Украины хадгаламжийн банкны төлөөлөгч ажилтнууд нь “Острижийн Raiffeisen Bank, Австритай байгуулсан олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан” гэжээ.

“Дайны эхлэлээс хойш гадаад валют болон банкны үнэт металлыг зөвхөн газраар тээвэрлэж байна. Оschadbank-ын мөнгө цуглуулах машинууд ижил үйл ажиллагааг долоо хоног бүр хийдэг” гэдгийг мөн нэмжээ. 

Raiffeisen Bank International энэхүү асуудлын талаар банкны нууцлалын дүрмийнулмаас мэдэгдэл өгөхөөс татгалзсан байна. Raiffeisen Bank International (ихэвчлэн Raiffeisen International гэж товчилдог) нь Австри улсад төвтэй олон улсын банкны групп юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28