“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо
Б. Марал
2026-03-11
/
Улс төр

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо

 

“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачилгаар зохион байгуулсан уг хэлэлцүүлгээр уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж хэлсэн үгэндээ, Монголын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй монголчуудын оюуны өв, соёлын дархлаа, байгальтайгаа зохицон амьдрах ухааны цогц билээ. Манай улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил 1959 оноос эхэлж, улмаар 1980 онд Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдсанаар уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ албан ёсоор хөгжих суурь тавигдсан.

1999 онд төрөөс баримтлах бодлого батлагдсанаар салбарын эрх зүйн үндэс бүрэлдсэн. Монгол Улсад өнөөдөр 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн долоон үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Энэ бол уламжлалт анагаах ухаан манай эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болсны илрэл юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гарсан нь уламжлалт эмийн түүхий эдийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгааг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх бодлогын шинэ шат эхэлж байгааг харуулж байна” хэмээв.

Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэв.

Салбар хоорондын харилцан уялдаатай, хамтын ажиллагаа, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж буйг зохион байгуулагчид онцлов. Уг хэлэлцүүлэгт Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уламжлалт анагаах ухааны үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28