“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
Б. Марал
2026-03-11
/
Нийгэм

“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна

 

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ систем нэвтрүүлэх “Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатыг хоёр багц болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Үүнээс багц 1-ийн тендерийг ирэх тавдугаар сарын 1-нд нээх бол багц 2-ын тендерийг энэ оны дөрөвдүгээр улиралд зарлахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд багц 1 тендерийн материал хүлээн авч байна. Тодруулбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээсэн I шатны сонгон шалгаруулалтад  оролцох хүсэлтээ илэрхийлсэн дэлхийн зургаан улсын нийт 27 аж ахуйн нэгж, байгууллагаас материал хүлээн авч байгаа юм. 

Тендерийг EPC+F (Engineering, Procurement, Construction+Financing) нөхцөлөөр зохион байгуулж буй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх санал ирүүлэх шаардлагатай. Багц 1-ийн нийт төсөвт өртгийн 85 хувийг гүйцэтгэгч тал санхүүжүүлэх, үлдсэн 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн “Улаанбаатар метро” төслийн тендерийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нээлттэй, ил тод зохион байгуулах, оролцогч байгууллагуудад шаардлагатай мэдээллийг хүргэх зорилгоор олон улсын оролцогч байгууллагуудтай цахимаар хурал зохион байгуулсан. Уг хуралд 11 компанийн төлөөлөл оролцож, төслийн санхүүжилтийн шаардлага, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний явц болон метро төслийн хэрэгжилтийн ерөнхий мэдээлэлтэй танилцаж, сонирхсон асуултууддаа хариулт авсан байна.

“Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр оргил цагт нэг чиглэлд цагт 17’206 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна замын хөдөлгөөний эрчим 10 хувиар сайжирч, дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Мөн нүүрсхүчлийн ялгарал жилд 213.6 тонн, азотын исэл жилд 400 тонноор буурна. Тэрчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 700 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 745 байнгын ажлын байр бий болохын зэрэгцээ өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28