ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай  хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Өнөөдрийн нөхцөл байдал, хар тамхины хэрэг сэтгэл эмзэглүүлж байна. Засгийн газрын зүгээс Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. 

Анх 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой, энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдан гарч байхад хар тамхитай холбоотой хэрэг хоёр бүртгэгдэж байсан бол өнөөдөр тогтмол өссөөр 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн өсөлт 20 хувьтай, зөрчил 26.6 хувиар өссөн байгаа юм. Засгийн газраас өнгөрсөн оны найман сараас хар тамхитай тэмцэх тухай бодлогоо сайжруулж, ёс зүйн шинэчлэлийг яаралтай хийх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хууль сахиулах байгууллага, хар тамхитай тэмцэх байгууллагыг байгуулж, бэхжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүний үр нөлөөгөөр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй. 

Энэ төрлийн гэмт хэрэг, хар тамхины хэрэглээний аюул заналыг ойлгуулах, таниулах, нийгэмд мэдүүлэх чиглэлд хийх ажил их байна. Үүнтэй холбоотой зүйл заалтыг тусгасан. Нөгөө талаас хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах, төрийн бүх шатны байгууллагуудаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгож байгаа. 

Мөн энэ төрлийн хэрэг, харилцааг бүхэлд нь төрийн хатуу хяналтад авах, бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн хүрээнд эрхлэх зохицуулалтыг бий болгоно. Мөн шинэ төрлийн мансууруулах бодисыг үндсэн жагсаалтад нэмж, эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Үүнээс гадна мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгоно. Эмчлэх, сэтгэцийн хувьд, бие мах бодийн хувьд эрүүлжүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт хийх ажил их байна. 

Хамгийн чухал нь өнөөдөр хэрэгжиж байгаа эрүү, зөрчлийн зохицуулалт учир дутагдалтай байна. Өнөөдрийн байдлаар таван төрлийн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Цаана нь илүү ноцтой үр дагаварт хүргэх хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх нь эрүүгийн хариуцлагагүй байгаа. Зөрчлийн зүйл заалтаар л шийтгэж байгаа. Үүнийг шийднэ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28