Ойрхи Дорнодын дайн аялал жуулчлалын салбарт өдөрт 600 сая ам.долларын хохирол учруулж байна
Б. Марал
2026-03-11
/
Дэлхий

Ойрхи Дорнодын дайн аялал жуулчлалын салбарт өдөрт 600 сая ам.долларын хохирол учруулж байна

 

Ойрхи Дорнодод өрнөж буй дайн бүс нутгийн аялал жуулчлалын салбарт өдөр бүр ойролцоогоор 600 сая ам.долларын жуулчны зардлын алдагдал учруулж байна гэж дэлхийн аялал жуулчлалын салбарын байгууллага тооцоолжээ.

АНУ болон Израилийн довтолгооны дараа Тегеран Персийн булангийн хэд хэдэн улс руу цохилт өгснөөр бүс нутагт нислэгүүд цуцлагдах, агаарын орон зай хаагдах, мөн аялах гэж байсан хүмүүсийн болгоомжлол нэмэгдэх зэрэг хүчин зүйлс аялал жуулчлалын эдийн засагт хүчтэй цохилт өгч эхэлсэн байна.

Дэлхийн Аялал Жуулчлал, Аяллын Зөвлөлийн (WTTC) ерөнхийлөгч Глория Гевара “Хэдхэн хоногийн тасалдал ч бүс нутгийн аялал жуулчлалын чиглэлүүд, бизнесүүд болон ажилчдад маш хурдан хугацаанд их хэмжээний эдийн засгийн алдагдал авчирдаг” гэж мэдэгдсэн байна.

Аялагчид аяллаа олноор нь цуцалж эхэлжээ. Зөвхөн Дубай хотод гуравдугаар сарын 6-нд дууссан долоо хоногийн хугацаанд 80 мянга гаруй богино хугацааны байрны захиалга цуцлагдсан байна. Энэ нь Airbnb, Vrbo зэрэг платформын мэдээллийг нэгтгэсэн AirDNA судалгаанд дурджээ.

Мөргөлдөөн эхлэхээс өмнө WTTC байгууллага энэ онд олон улсын жуулчид Ойрх Дорнодод 207 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолж байсан юм.

Дубай зэрэг хотууд тансаг үйлчилгээ, жилийн турш дулаан уур амьсгал, харьцангуй тайван орчноороо жуулчдыг татаж ирсэн. Гэвч дайн тансаг зочид буудлуудыг хүртэл тойрсонгүй.

Ойрхи Дорнодын томоохон нислэгийн төвүүд болох Абу Даби, Дубай, Доха, Бахрейн хотууд өдөр бүр ихэвчлэн 500 мянгаас дээш зорчигч хүлээн авдаг. Гэвч тав хоног үргэлжилсэн нислэгийн цуцлалтын улмаас өнгөрсөн долоо хоногт 4 сая орчим зорчигч гацсан гэж судалгааны байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт бүс нутгийн нисэх буудлуудаас олон зуун нислэг үйлдэж, гацсан арван мянган жуулчдыг буцаах ажиллагаа явагдсан байна.

Дубай өнгөрсөн долоо хоногт нислэгээ дахин эхлүүлж, пүрэв гараг гэхэд нислэгийнхээ ойролцоогоор дөрөвний нэгийг сэргээжээ. Харин Катар амралтын өдрүүдэд агаарын орон зайгаа нээсэн ч ням гарагт дахин хаасан бөгөөд мягмар гарагт зөвхөн тусгай зөвшөөрөлтэй цөөн нислэг үйлдсэн байна.

Гэсэн хэдий ч Ойрх Дорнодын аялал жуулчлалын чиглэлүүд өмнө нь ч мөргөлдөөний дараа хурдан сэргэж байсан түүхтэй. Жишээлбэл, өнгөрсөн есдүгээр сард Израиль Дохад цохилт өгсний дараа Катар дахь зочид буудлуудын орлогын үзүүлэлт огцом буурсан ч нэг сарын дотор дахин өсөлтөд орсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28