ХЭҮК-оос үе тэнгийн дээрэлхэлтийн  асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт зөвлөмж хүргүүлэв
Б. Марал
2026-03-11
/
Нийгэм

ХЭҮК-оос үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаярт зөвлөмж хүргүүлэв

 

Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Улмаар эл хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл энэ мэт цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотойгоор ХЭҮК-оос Боловсролын сайдад зөвлөмж хүргүүлжээ. 

- Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;

- Сурагчдад энэ талаарх мэдээлэл, мэдлэг ойлголтыг давтамжтай өгөх, багш ажилтнуудад хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сануулж зөвлөх, энэ төрлийн хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол, системтэй авч хэрэгжүүлэх;

- Боловсрол, сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургуулиудын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах;

ХЭҮК-ын гишүүний холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ:

Үүнд:

1.Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан бүх шатны боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх хуулийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавих;

2.Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу багш, ажилтныг хүүхдийн эрх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх;

3.Хичээлийн жилийн турш хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудлыг илрүүлэх, тандан судлах арга хэмжээг авч, хүүхдүүд эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтмол үнэлэх, зөвлөгөө өгөх, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлж, хэвшүүлэх талаар бүх шатны боловсролын байгууллагад үүрэг болгох;

4.Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулийн дотуур байранд яаралтай үед хүүхэд ашиглах итгэлтэй утас байрлуулах, сэтгэл зүйчтэй холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, сургуулийн дотуур байрны жижүүр болон ажилчдад, тэдний эрх үүрэг, хариуцлага, хүүхэд хамгааллын бодлогыг танилцуулж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үе шаттай мэдээлэл өгөх, хүүхдийн эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж хэрэгжилтийг хангуулах;

5. Сургуулийн орчинд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж, өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох тогтолцоог бий болгох;

6. Ерөнхий боловсролын сургуулийн хүухэд хамгааллын баг Хүүхэд хамгааллын тухай хууль, түүнд холбогдох журамд заасны дагуу бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мөн гишүүдийг хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр чадавхжуулах болон хүний эрхийн боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн ажилтнаар бэлтгэгдэж буй оюутнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх талаарх Комиссын гишүүний 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03/41 дугаар зөвлөмжийг заалт бүрээр хэрэгжүүлэх;

Дүгнэлт: 

Комиссоос 2025 онд Улаанбаатар хот болон орон нутгийн боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт хийхэд Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт хангалтгүй, сургуулийн сурагчдын сурч боловсрох, хүний нэр төрийг доромжлон, харилцсан, үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдөх нөцхцөл байдал үүсэж болзошгүй байна. Тухайлбал, сургуулийн хүүхэд хамгааллын багаас ямар нэгэн хариу арга хэмжээг аваагүй, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлээгүй, нийгмийн ажилтан байхгүй, хүүхэд хамгааллын чиглэлээр шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулаагүй, хүүхэд хамгааллын багийг ажиллуулаагүй, суралцагчдад тулгарсан бэрхшээлтэй асуудлыг тухай бүр цаг алдалгүй мэргэжлийн туслалцаа үзүүлэн шийдвэрлээгүй зэрэг асуудлууд илэрсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасан. Комиссын гишүүний хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулж байна.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28