Британийн мөнгөн дэвсгэрт дээр түүхэн хүмүүсийн оронд зэрлэг амьтад дүрслэгдэхээр боллоо
Б. Марал
2026-03-11
/
Дэлхий

Британийн мөнгөн дэвсгэрт дээр түүхэн хүмүүсийн оронд зэрлэг амьтад дүрслэгдэхээр боллоо

 

Их Британийн Төв банк болох Английн банк дараагийн цуврал мөнгөн дэвсгэртүүд дээр түүхэн хүмүүсийн хөргийг хасаж, оронд нь Британийн зэрлэг ан амьтад, шувуудын дүрсийг байрлуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Мөн ямар амьтад, шувуудыг дүрслэхийг олон нийтийн саналаар сонгох боломж олгох юм.

Банкны мэдээлснээр зэрлэг амьтдын дүрсийг ашиглах нь хуурамчаар үйлдэхэд илүү төвөгтэй байх давуу талтайгаас гадна улс орны байгаль, экологийг таниулах боломжийг олгоно гэж үзжээ. Ийнхүү £5, £10, £20, £50-ийн дэвсгэртүүд дээр 50 гаруй жилийн турш гарч ирсэн түүхэн хүмүүсийн хөргийг халж байгаа нь энэ юм.

Шинэ загварт багтах амьтан, шувуудын богино жагсаалтыг мэргэжлийн экспертүүдийн баг гаргах бөгөөд дараа нь олон нийтээс санал авах аж. Эцсийн шийдвэрийг Английн банкны ерөнхийлөгч гаргах ч шинэ мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд орох хүртэл хэдэн жил шаардагдаж магадгүй байна.

Английн банкны ерөнхий нярав Виктория Клилэнд “Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах гол шалтгаан нь хуурамчаас хамгаалах чадварыг нэмэгдүүлэх байдаг. Гэхдээ энэ нь мөн Их Британийн өөр өөр онцлогийг харуулах боломжийг давхар олгодог” гэж тайлбарлажээ. Түүний гарын үсэг одоогийн дэвсгэртүүд дээр байдаг юм.

Мөнгөн дэвсгэртийн зураглалын сэдвийн талаар хийсэн 44 мянган хүний оролцоотой олон нийтийн санал асуулгаар байгаль, амьтны аймаг хамгийн өндөр санал авсан байна. Судалгаанд оролцогчдын

  1. 60% нь байгаль, амьтны аймаг,
  2. 56% нь архитектур, дурсгалт газрууд,
  3. 38% нь түүхэн хүмүүс,
  4. 30% нь урлаг, соёл, спорт,
  5. 23% нь шинэ нээлт, инноваци,
  6. 19% нь онцгой түүхэн үйл явдал гэсэн сэдвүүдийг дэмжжээ.

Английн банкны дэвсгэрт дээр хааны хөрөг 1960 оноос хойш гарч эхэлсэн бөгөөд цаашид ч хэвээр үлдэх юм. Харин түүхэн хүмүүсийн хөрөг 1960-аад оны сүүлээр Уильям Шекспирээс эхлэн дэвсгэртийн ар талд гарч ирж эхэлжээ.

Одоогоор гүйлгээнд байгаа дэвсгэртүүд дээр £5 – Уинстон Черчилль, £10 – Жейн Ости, £20 – Ж.М.У. Тернер, £50 – Алан Тюринг нарын хөрөг тус тус бий.

2013 онд эмэгтэй түүхэн хүн дэвсгэрт дээр байхгүй (хаан ширээний эзэн Хатан хаан II Элизабет-ээс бусад) гэсэн шүүмжлэл гарч байсан. Мөн өмнө нь Английн банкны дэвсгэрт дээр хар арьст эсвэл үндэстний цөөнхийн төлөөлөл бүхий түүхэн хүн огт гарч байгаагүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28