Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ
Б. Марал
2026-03-11
/
Дэлхий

Boeing компани Израилд 5000 орчим пуужин нийлүүлэх гэрээ байгуулжээ

 

АНУ-ын "Boeing" компани агаараас харвадаг, жижиг диаметртэй 5000 орчим пуужин нийлүүлэх 289 сая ам.долларын гэрээг Израилтай байгуулжээ.

Уг шинэ гэрээ нь Иранд явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаатай холбоогүй бөгөөд пуужингуудыг 36 сарын дараа нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн гэж “Bloomberg” агентлагт энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжийн ярьсныг эш татан мэдээлсэн байна. Харин "Boeing" компани тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тус компанийн үйлдвэрлэдэг “Small Diameter Bomb” хэмээх жижиг хэмжээтэй уг пуужин нь залуурт пуужин бөгөөд сөнөөгч онгоцноос 64 гаруй км-ийн зайд буй байг өндөр нарийвчлалтай онодог байна.

Өнгөрсөн онд тус компани "F-15" сөнөөгч онгоц үйлдвэрлэж, Израилд нийлүүлэх 8.6 тэрбум ам.долларын гэрээг Пентагонтой байгуулжээ. Энэхүү гэрээ нь засгийн газар хоорондын "Foreign Military Sales" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. АНУ нь Ойрх Дорнод дахь гол холбоотон улс болох Израил руу зэвсэг нийлүүлэгч хамгийн том улс хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28